Танилцуулга

Суурин утасны үйлчилгээ


Эрхэм хэрэглэгч таны амжилт бүтээлийн туслах, гэр бүлийн гишүүн болсон суурин утасны үйлчилгээг МЦХ ХК өдгөө 99 дахь жилдээ 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүрэгт аналог болон тоон технологиор хүргэж байна.

Өв уламжлалт Үнэт брэнд: Суурин утас нь харилцаа холбооны хөгжлийг түүчээлэгч АНХДАГЧ үйлчилгээ юм.

Өсөн нэмэгдэх Үнэ цэнэ: Суурин утас нь бизнесийн соёлын салшгүй хэсэг, байгууллагын нэр төрийн БАТАЛГАА юм.

Өрх гэр, Өрөө тасалгааны чимэг: Суурин утас нь ажил,амьдралын аль ч орон зайд өөрийн гэсэн өнгө загвар, үүргээрээ үзэмжит орчныг бүрдүүлж чаддаг.

Мэдээлэл, холбооны хөгжлийн чиг хандлага, нь IP (internet protocol) суурьтай сүлжээ рүү эрчимтэй хөгжиж буйг даган, МЦХ ХК нь уламжлалт суурин утаснаас гадна IP суурьтай NGN технологийг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ суурин телефон утаснаас зөвхөн ярьдаг байсан бол мултимедиа үйлчилгээг авах боломжтой болж өөр хоорондоо дуу, дүрс, өгөгдөл дамжуулж, орчин үеийн утсанд байх бүхий л функцууд агуулагдсан төгс бодит хэрэглээг санал болгож байна.

Суурин утасны тариф болон Үнэ цэнэтэй дугаарлалтын томьёолол