2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал

Хувьцаа эзэмшигчид

“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт цахим хэлбэрээр (Хуралд Zoom програмаар холбогдох тул та утас, компьютер дээрээ уг програмыг татаж суулгаарай) хуралдана.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:

2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах тухай
  2. Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах тухай
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай
  4. 2019 оны ногдол ашиг тараасан тайлан танилцуулах тухай
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, сонгох тухай
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны зардлын төсвийг батлах тухай
  7. Охин компани байгуулах тухай

 

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөлтэй энд дарж танилцах боломжтой.

Хурлын материал татаж авах: ТАТАХ

 

Хуралд оролцох:

Эрхэм хувьаа эзэмшигч та хуралдаа оролцохдоо vote.telecommongolia.mn цахим хаягаар хандан бүртгүүлж, саналаа өгөөрэй. Хурлын үйл ажиллагаа Zoom програм ашиглан явагдах тул гар утас, компьютер төхөөрөмж дээрээ Zoom програм суулган бэлдэнэ үү. Хурлын бүртгэлийн цаг эхлэхээр хувьцаа эзэмшигч таны бүртгэлтэй гар утсанд Zoom – ээр холбогдох Meeting ID дугаарыг мессежээр илгээнэ.

Хуралдаа хэрхэн БҮРТГҮҮЛЭХ вэ?

  1. vote.telecommongolia.mn цахим хаягаар орно.
  2. Нээгдэх хуудасны Цахим бүртгэл холбоос дээр дарж нээгдэх хуудсанд хувийн мэдээллээ оруулна.
  3. Хүсэлтийг илгээх товчлуур дээр дарж бүртгэлээ илгээнэ.
  4. Хурлын тооллогын комиссоос таны бүртгэлийн баталгаажуулснаар таны бүртгэл идэвхжиж, таны бүртгүүлсэн утсанд мессежээр мэдэгдэл очно.

Хуралдаа хэрхэн ЦАХИМААР СУУХ вэ?

Бүртгүүлсэн хувьцаа эзэмшигчийн утсанд хурал эхлэхээс өмнө (2021.04.29-ны өдрийн 11:00 цагт) цахим хуралд оролцох уулзалтын өрөөний дугаар буюу Zoom програмын Meeting ID дугаарын илгээх бөгөөд та Zoom програмаараа холбогдоно. Цахим хуралд орохдоо Овог,  Нэрээ бичихээ мартуузай.

 

Саналаа хэрхэн өгөх вэ?

  1. vote.telecommongolia.mn хаягаар хандана.
  2. Нээгдэх хуудасны Санал өгөх холбоос дээр дарна.
  3. Нууц код хэсэгт бүртгүүлсэн УТАСНЫ ДУГААР болон утсандаа ирсэн НУУЦ КОД-оо оруулна.
  4. ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ  товчлуур дээр дарж холбогдон саналаа өгнө.

 

Холбоо барих: Хурал зохион байгуулах комиссын дарга Д.Болдбаатар, гишүүд Х.Цэцэгмаа, Ж.Азбаяр

Утас: 7010 2210, 7010 2244

И-мэйл: tsetsegmaa@mtcone.net, boldoo@mtcone.net, azlawyer@mtcone.net

Тооллогын комиссын дарга Д.Ганцэцэг, гишүүд О.Содбаяр, Б.Ариунгэрэл, Утас: 9511 6501, 9013 8888, 9912 0878