Интернэтийн үйлчилгээг бодит хурд /dedicated/ болон хуваагдсан хурд /shared/-аар хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд хуваагдсан хурд /shared/-ны интернэт нь дундын /public/ сүлжээ ашигладаг өрхийн хэрэгцээнд зориулагдсан байдаг бол бодит хурд /dedicated/-ны интернэт нь тухайн хэрэглэгчтэй холбосон /private/ шилэн кабелийн сүлжээг ашигладаг тул албан байгууллагын хэрэгцээнд тохиромжтой байдаг. Өөрөөр хэлбэл хуваагдсан хурдаар интернэтийн үйлчилгээ авахад идэвхтэй ашиглаж буй хэрэглэгчийн тооноос хамааран хурд нь хуваагдаж, багасдаг.