Нүүр
Бидний тухай
Захирлын мэндчилгээ

Та бүхэндээ Монголын цахилгаан холбоо ХК-ийн нийт хамт олон, холбоочдынхоо нэрийн өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье. Бид харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хурдтай хөгжилд нийцүүлсэн компанийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оноос өндөр хурдны шилэн кабелийн FТТH технологиор суурин утас, интернэт, ОТТ багц үйлчилгээг Улаанбаатар хотын 4 дүүрэг, 80 сумдад нийт 6000 гаруй хэрэглэгчдэд хүргэн, төслийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. 2026 оноос wifi 6 технологид суурилсан гуравласан үйлчилгээний хамрах хүрээгээ тэлж, 94 сум 103 байршилд өргөтгөл хийгээд байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, багачуудыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 7080-хххх “Итгэлтэй утас”-ыг 500 гаруй ЕБС-ийн сургуулиудад байршуулаад байгаа бөгөөд цаашид улсын хэмжээний ЕБС-ийг бүрэн хамруулахаар зорилт тавин ажиллаж байна. Мөн эмнэлэг, цэргийн анги, билетийн касс зэрэг газруудад байршуулаад байна. Монгол Улсын Засгийн газар болон ЦХИХХЯ-аас хэрэгжүүлж буй цахим засаглал, цахим шилжилтийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, МУ-д дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан салбар салбарын яамд, төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бид цаашид техник, технологийн өргөтгөл шинэчлэл, сүлжээний хамрах хүрээг үргэлжлүүлэн тэлж, шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэх зорилтыг хэрэгжүүлж, салбарын болон бусад байгууллагуудтай өрсөлдөх бус түншлэх замаар компанийн ашигт ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг дэлхийн жишигт хүргэж, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Дэвшилтэт технологи, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг хамтдаа цогцлоон хөгжүүлье.
Хүндэтгэсэн,
Монголын Цахилгаа Холбоо ХК-ийн
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.Сайнжаргал
Монголын Цахилгаа Холбоо ХК-ийн
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.Сайнжаргал
Алсын хараа
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өргөн сонголт бүхий үйлчилгээ үзүүлэгч, өрсөлдөх чадвараар салбартаа тэргүүлэгч компани байна.
Уриа үг
“Холбоо хөгжлийн төлөө хамтдаа”
Бүтэц зохион байгуулалт

