Суурин утас

Урамшуулал

МЦХ ХК орон даяар суурин утас ашигладаг Өрх хэрэглэгчиддээ сар шинээр садан төрлийндөө сааталгүй “Суурин Шинэлэх”-ийг уриалж бүх сүлжээнд үнэ төлбөргүй ярих Уриалгат Урамшууллыг зарлалаа.

Харилцаа холбооны салбарын анхдагч байгууллага МЦХ ХК нийгмийн хариуцлагын хүрээнд суурин утас ашигладаг Өрх хэрэглэгчиддээ зориулан сар шинийн 1,2,3 ны өдрүүдэд сүлжээ болон минут харгалзалгүй үнэ төлбөргүй ярих Урамшууллыг орон даяар олгож байна.  Сар шинийн өдрүүдээр  Ярианы ачаалал нэмэгддэг хэдий ч МЦХ ХК ашиг харалгүй Эрсдэлээс сэргийлж  элгэн саднаараа зочлолгүй, аав ээж ах дүүстэйгээ алсаас амар мэндээ мэдэн Суурин шинэлэхийг нийт Монгол түмэндээ хариуцлагатайгаар Уриалж байна.

Эрүүл мэндийг эрхэмд тавьж
Энэ жилдээ Суурин шинэлцгээж   Ирж буй XVII жарны 35 дахь он "ЦӨӨВӨР" хэмээх цагаагчин үхэр жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөлийг өөд нь өөд нь өргөн дэвшүүлье.